Үйлчилгээний нөхцөл
Ерөнхий
Энэхүү журмаар хэрэглэгчийн захиалсан барааг БНХАУ дахь агуулахад хүлээн авч, Монгол руу тээвэрлэх үйлчилгээг зохицуулна. AgamSystems вебийг ашигласнаар энэхүү үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
Бүртгэл
- Өөрийн утасны дугаараар бүртгүүлж, хэрэглэгчийн эрх үүсгэнэ. Хэрэглэгч өөрийн бүртгэл, нууц үгийг бусдад дамжуулахгүй байх үүрэгтэй ба үүнтэй холбоотой учирч болох аливаа хохирлыг AgamSystems хариуцахгүй.
- AgamSystems вебд зөвхөн насанд хүрсэн хүн зөвшөөрөгдсөн төлбөрийн хэрэгслээр тооцоо хийж, үйлчилгээ авах боломжтой. Та 18 нас хүрээгүй бол зөвхөн эцэг эх болон асран хамгаалагчийн хамт үйлчилгээ авахыг анхаарна уу.
Захиалга
- Хэрэглэгч Эрээн агуулахын хаягийг зөв холбож, шалгуулах үүрэгтэй. Ачаа нь “түүвэр” (1 м³ хүртэл) болон “овортой” (1 м³-с дээш) ангилалд хуваагдана.
Трак код, ачааны төлөв
- Хэрэглэгч ачааны трак кодыг AgamSystems системд бүртгэж, төлөвийг хянах боломжтой.
- Төлөв: Бүртгэлтэй → Эрээнээс гарсан → Монгол салбарт ирсэн → Салбараас ирж авсан → Хүргэлтэд бүртгэгдсэн → Хүргэлтэд гарсан →Хүлээж авсан гэх мэт
AgamSystems ямар төрлийн тээвэрлэлтийг хийдэг вэ?
- Автозамын тээвэр
- Экспресс буюу шуурхай тээвэр
- Дотоодын хүргэлт
Хаанаас хаашаа тээвэр хийдэг вэ?
- Эрээн - Улаанбаатар чиглэлд автозамаар ачаа барааг тогтмол тээвэрлэнэ.
Тээвэрлэлт
- БНХАУ доторх хүргэлтийг тухайн дэлгүүр, нийлүүлэгч бүрэн хариуцна.
- Монголд ирэх хугацаа: Энгийн тээвэр – 5 –15 хоног, Шуурхай тээвэр – 2–3 хоног (давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж хугацаа сунгагдаж болно). Гаалийн бүрдүүлэлт болон машин дүүргэлтээс хамаарч хугацаа өөрчлөгдөж болно.
Ачаа тээвэрлэлтийн үнэ хэрхэн тооцогддог вэ?
- Тээврийн үнийг ачааны жин, овор хэмжээнээс хамаарч сайтын захиалгын систем автоматаар тооцоолж гаргана.
- Энгийн жижиг ачаа: 1кг = 3,000₮; Шуурхай: 1кг = 5,000₮
- Том ачаа: 1 м³ ≈ 800 юань; 1 м³-с дээш бол урьдчилж үнийн санал авах боломжтой.
- Гаалийн болон бусад татвар нэмэгдэж болно.
- Хэрэглэгч апп дээр үүссэн нэхэмжлэхийн дагуу ачааны төлбөрөө төлнө.
Ачаагаа хаана явааг шалгаж болох уу?
- Ачааны дугаарыг ашиглан онлайн систем, аппликэйшнээс байршлын мэдээлэл авах боломжтой.
Ачаа тээвэрлэлтийн хугацаа?
- Тээврийн төрөл дараах зүйлээс хамаарна:
- Автозамын тээвэр: 5–20 хоног
- Экспресс: 3–7 хоног
Ачаа олголт
- Захиалагч ачаагаа салбараас эсвэл хүргэлтээр авч болно. Хүргэлтийн төлбөр нь ачааны овор хэмжээнээс хамаарна.
- Хот доторх хүргэлт захиалга өгснөөс хойш 24-48 цагийн дотор хүргэнэ.
- Ачааг хүлээн авсны дараа үүссэн эвдрэлд AgamSystems хариуцлага хүлээхгүй.
- Онцгой нөхцөл: өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн, нялх хүүхэдтэй хэрэглэгчдэд тусгай үйлчилгээ үзүүлнэ.
Хүргэлт
- Захиалагч ачаагаа нийслэл, орон нутаг руу хүргэлтээр авах боломжтой.
- Хүргэлтийн үнэ: жин, овороос хамаарна (жишээ: 10 кг хүртэл – 7,000₮; 20 кг-с дээш – 30,000₮).
- Хүргэлтийн үнэ: жин, овор хэмжээнээс хамаарна (жишээ: 10 кг хүртэл – 7,000₮; 20 кг-с дээш – 30,000₮).
Ачаа хадгалалт
- Монголд ирснээс хойш 10 хоног үнэгүй хадгална.
- 10 хоногоос дээш хадгалах үед тээврийн үнийн дүнгийн 10%-тэй тэнцэхүйц төлбөр бодогдохыг анхаарна уу!
Ямар төрлийн барааг тээвэрлэж болохгүй вэ?
Эвдрэх, хэт том, үнэтэй, хүнсний болон хуулиар хориотой барааг тээвэрлэхгүй.
Олон улсад дараах ачааг хориотой ачаанд тооцдог:
- 1. Тэсэрч дэлбэрэх болон шатамхай зүйлс: Тэсрэх бодис, гранат, сум, галт хэрэгсэл, салют, пиротехник, шатамхай шингэн (бензин, будаг), хий болон даралтат сав.
- 2. Хорт бодис: Хүчил, уусгагч зэрэг идэмхий химийн бодис, радио идэвхт материал, хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис.
- 3. Зэвсэг, сум, аюултай хэрэгсэл: Галт зэвсэг, сум, байлдааны хэрэгсэл, хамгаалалтгүй хутга, цахилгаан цохиур гэх мэт.
- 4. Амьд амьтан, ургамал: Амьд амьтан, ховор амьтдын эд эрхтэн, шинэ ургамал, хөрс, үр.
- 5. Хуулиар хориотой бараа: Хуурамч валют, үнэт цаас, хуурамч бараа, ёс суртахуунд харш материал, улсын хамгаалалттай соёлын өв, эртний эдлэл.
- 6. Хүнсний бүтээгдэхүүн, эм: Богино хугацаанд мууддаг хүнс (мах, сүү, өндөг гэх мэт), зөвшөөрөлгүй эм, эмийн түүхий эд.
- 7. Мөнгөн дүнгийн хязгаарлалттай зүйлс: Гаалийн хуульд заасан дээд хэмжээнээс давсан бэлэн мөнгө.
- 8. Бусад онцлог бараа: Хөлдөх, асгарах эрсдэлтэй шингэн зүйл, амархан гэмтэх шил, толь, дэлгэц, чулуун тавцан, зурагт, муудах гоо сайхны бүтээгдэхүүн.
- Тэсэрч дэлбэрэх бодис
- Аюултай химийн бодис
- Сул савласан шингэн
- Хууль бус бараа
- Тусгай зөвшөөрөл шаарддаг бүх бараа
Тээвэр хийлгэхэд гэрээ байгуулах шаардлагатай юу?
- Их хэмжээний болон давтамжтай тээвэрлэлтэд гэрээ байгуулж болно. Нэг удаагийн тээвэрлэлтийг гэрээгүй хийх боломжтой.
Монголд ирсэн ачааг хадгалах үйлчилгээ гэж бий юу?
- Монголд ирснээс хойш 10 хоног үнэгүй хадгална. 10 хоногоос дээш хадгалах үед тээврийн үнийн дүнгийн 10%-тэй тэнцэхүйц төлбөр бодогдохыг анхаарна уу!
Хот дотор, орон нутагт хүргэлтээр авах боломжтой юу?
- Та ачаагаа нийслэл, орон нутаг руу хүргэлтээр авах боломжтой. Хот доторх хүргэлт захиалга өгснөөс хойш 24-48 цагийн дотор хүргэнэ.
- Хүргэлтийн үнэ: жин, овроос хамаарна (жишээ: 10 кг хүртэл – 7,000₮; 20 кг-с дээш – 30,000₮).
Тээврийн явцад ачаа гэмтсэн тохиолдолд яах вэ?
- Захиалагч ачааг хүлээж авахаас өмнөх гэмтлийг тээвэрлэгч тал хариуцна.
Үйлчилгээ үзүүлэхээс татгалзах
- Үндэслэлгүй гомдол гаргасан, харилцааны доголдол үүсгэсэн, ажилтныг доромжилсон хэрэглэгчид үйлчилгээ үзүүлэхээс татгалзаж болно.
Хариуцлага
- Дэлгүүрийн найдвартай байдал, бараа бүтээгдэхүүний сонголт, чанартай холбоотой асуудлыг хэрэглэгч бүрэн хариуцна.